Нэр бүхий компаниуд АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмсэнтэй холбогдуулан Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийхээр боллоо. Хурал өнөөдөр 15.00 цагт ШӨХТГ-ын байранд болно.“Жаст” ХХК, “Магнай трейд” ХХК-иуд нэгэн зэрэг буюу өнгөрсөн есдүгээр сарын 30-нд АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор маргаантай асуудлууд ч гараад байгаа юм.
Т.Энхэлээ



















































