Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Болд-Эрдэнэ: Дээд шүүхийн шүүгч Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн хороогоор авч хэлэлцэж байна

2013-10-07
0
ЖИРГЭХ
    Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн цагдан хорьсон. Тэгвэл түүний өмгөөлөгч Л.Баттогтох саяхан мэдээлэл хийж П.Өлзийсайханыг Ш.Болд-Эрдэнэ хувийн өш хонзонгоор гүтгэж байна гэж байсан. Тэгвэл хурандааг гүтгэсэн гээд байгаа Ш.Болд-Эрдэнэ дөнгөж сая мэдээлэл хийлээ.
DSC03597    Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн цагдан хорьсон. Тэгвэл түүний өмгөөлөгч Л.Баттогтох саяхан мэдээлэл хийж П.Өлзийсайханыг Ш.Болд-Эрдэнэ хувийн өш хонзонгоор гүтгэж байна гэж байсан. Тэгвэл хурандааг гүтгэсэн гээд байгаа Ш.Болд-Эрдэнэ дөнгөж сая мэдээлэл хийлээ.

-Таныг П.Өлзийсайхан хурандааг гүтгэсэн гэх мэдээллийг олон нийтэд цацсан. Энэ талаар та ямар байр суурьтай байна?
- Шүүх, Прокурор,  АТГ-ын тодорхой нэр бүхий албан тушаалтнууд албаны эрх мэдлээ хортойгоор урвуулан ашиглаж, хуулийг ноцтой зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас би хилс хэрэгт ял шийтгүүлж нэр төр, эрүүл мэнд, ажил албаараа асар их хохирсон юм. Гэтэл сүүлийн үед намайг хэлмэгдүүлсэн Цагдаагийн болон АТГ-ын нэр бүхий этгээдүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр илт гүтгэлгийн чанартай худал мэдээллийг зохион байгуулалттайгаар, захиалгаар олон нийтэд цацаж байна.

- П.Өлзийсайхан хурандаагийн өмгөөлөгч таныг авлигын хэрэгт холбогдож, авлига авсан гэдэг нь тогтоогдоод нэг жил орчим ял эдэлсэн гэж байсан. Энэ үнэн үү?

-Би Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын орлогч прокуророор ажиллаж байсан 2002 он буюу одоогоос 11 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч нар аймгийн прокуроруудыг хууль бусаар тагнаж мөрдсөн, дарамталсан, прокурор, цагдаагийн ажилтнууд зодолдсон гэх мэт хууль бус асуудал үүсч байсан.  Тухайн үед Ц.Нямдоржийг Хууль зүй дотоод хэргийн сайд байхад Хууль зүй, дотоод хэргийн яам, УЕПГ, ЦЕГ-ын хамтарсан шалгалт очиж шалгаад эрүүгийн төлөөлөгч П.Өлзийсайханыг “бусдыг зодож гэмтээсэн” гэмт үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн, албан тушаалыг нь түдгэлзүүлж, эдийн засгийн төлөөлөгч Г.Ганболдын “албан тушаалыг нь бууруулах” сахилгын арга хэмжээг авч байсан юм.

 Энэ үеэс эхлэн энэ 2 нөхөр албан үүргээ хуулийн дагуу гүйцэтгэсэн прокуроруудад өширхөж, хувийн өш хонзон авахаар улайрч эхэлсэн.

-Таныг хоригдож байсан гээд байгаа шүү дээ. Энэ талаар?
-2008 оны хоёрдугаар сарын 15-нд Сэлэнгэ аймгийн харьяат Р.Батбаяр гэгч этгээд бусадтай нийлж 18,000 долларын үнэ бүхий 2 ширхэг цахилгаан үүсгүүрийг хулгайлсан гэмт хэргийг шалгах явцад тухайн үед Эрүүгийн цагдаагийн газрын 3-р хэлтсийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Ганболд, Сэлэнгэ аймгийн цагдаагийн мөрдөн байцаагч П.Өлзийсайхан нар нь гэмт хэрэгтэн Батбаяртай хуйвалдан Улаанбаатар хотод түүнийг авч ирсэн байдаг. Энэ нь шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөндлөнгөөс оролцож, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан ноцтой үйлдэл юм. Улмаар тэд гэмт хэргийн хохирол болох 2 ширхэг цахилгаан үүсгүүрийг 1 ширхэг болгож зургаан сая төгрөгөөр үнэлүүлэн, гэмт хэргийн хохирлыг нь бууруулах замаар Р.Батбаярын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүнэ гэж хууран мэхлэх замаар тохиролцож, мөн түүний өмнө үйлдсэн “бусдыг зодож гэмтэл учруулсан” хэргийг “ Сэлэнгэ аймгийн прокурорын орлогч прокурор Ш.Болд-Эрдэнэд бусдаар дамжуулж 1 сая төгрөг өгч хэрэгсэхгүй болгуулсан" гэх худал тайлбарыг Р.Батбаяраас гаргуулан АТГ-т хүргүүлж найз Б.Бат- Олзвойдоо хуваарилуулан намайг хэлмэгдүүлэх ажиллагаа явуулсан. Ийн би  нэг сая төгрөг авсан хэргээр 4 сар ял эдэлсэн.

-Тэгэхээр та тэр хоёрын явуулгаар хэрэгт холбогдсон хэрэг үү?
- Г.Ганболд нь “Р.Батбаярыг бусдад авлига өгснөө сайн дураараа өөрөө илчилж ирсэн болгож, хууль бус хуурамч тогтоолдоо бичээд, Р.Батбаярт “чамайг сайн дураараа авлигын хэргээ илчилж ирсэн гэвэл шийтгэхгүй, зөвхөн Ш.Болд-Эрдэнийг л шийтгэнэ, чи түүнийг сайн гүтгэ гэж хууран мэхэлж” гарын үсэг зуруулсан байдаг.
Энэ талаарх үнэн бодит, болсон байдлын талаар Р.Батбаяр нь 2009 оны 11 сарын 21-д Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ “Би Ш.Болд-Эрдэнэ прокурорт ямар ч мөнгө өгөөгүй, харин Г.Төгсжаргал гэдэг хүнд л цувуулж 1 450 000 төгрөгийг зээлж байсан, түүнийгээ ч буцаагаад авсан, харин мөрдөн байцаалтанд Б.Бат-Олзвой байцаагч Г.Төгсжаргалаас 1 сая төгрөгөө авч болохгүй ээ, тэгвэл Ш.Болд-Эрдэнийг яллаж болохоо байчихна гээд өгүүлэхгүй байсан” гэж мэдүүлсэн нь нотлох баримтад одоо ч бий. Түүнчлэн Б.Бат-Олзвой нь Р.Батбаяраас мэдүүлэг авахдаа миний эсрэг тулгаж мэдүүлэг авч, өөрийг нь ч авлига өгсөн хэрэгт шүүх ял оноож хэлмэгдүүлсэн байдаг.

-Монгол Улсын Авлигын эсрэг хуульд “сайн дураараа авлига өгсөнөө илчлэн ирвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” заалттай биш бил үү? Яах гэж ингэж бусдыг гүтгүүлж, өөрийг нь хэлмэгдүүлнэ вэ?

-Бодит үнэн гэвэл Р.Батбаярын хүн зодсон гэмт хэргийг Сэлэнгэ аймгийн хяналтын прокурор А.Энхтуяа хяналт тавьж шийдвэр гаргасан юм. Прокурор нь хараат бусаар гадны нөлөөнд үл автаж хуулийн дагуу өөрийнхөө дотоод итгэл, үнэмшилд тулгуурлан бие дааж шийдвэрийг гаргах эрхтэй. Гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг өөрөө хариуцна гэж хуульчилсан байдгийг хуульч бүхэн мэднэ. Би энэ асуудалд ямар ч оролцоогүй, оролцох ч боломжгүй бөгөөд А.Энхтуяа прокурор ч миний нөлөөлөөр хууль бус шийдвэр гаргах эрх байхгүй, тэр хүн гадны нөлөөнд үл автах, шударга ёсны тангараг өргөсөн, хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч.
АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой нь мөрдөн байцаалт явуулахдаа хууль зөрчиж, 2 өөр байгууллагын, хамтран ажиллах гэрээгүй Эрүүгийн цагдаагийн ажилтан Г.Ганболд, П.Өлзийсайхан нарыг уг хэрэгт хөндлөнгөөс оролцуулж, хүнийг хэлмэгдүүлэх ёс бус үйл ажиллагааг бүлэглэн явуулсан. Энэ талаар би МУ-ын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Хүний эрхийн дэд хороонд гаргасан өргөдөлд тодорхой баримттайгаар бичсэн.

 -Тэгэхээр энэ бүх үгсэн хуйвалдсан хэрэгт та шүүх буруутай гэж үзэж байгаа юм уу?
-Хүний эрхийг хамгаалах үүргээ умартсан, бие даасан хараат бусаар ажиллах тангаргаасаа зөрчсөн, хууль бус шийдвэр гаргаж, эл шийдвэрээ хаацайлан хамгаалж суудаг шүүх, шүүгчид өнөөдөр шүүхийн байгууллагад ажилласаар л байна. Түүний тодорхой жишээ бол Дээд шүүхийн шүүгч Б.Бат-Эрдэнэ юм. Тэрээр хүнийг хэлмэгдүүлж, хууль бусаар нотлох баримт цуглуулж, хуулийг ноцтой зөрчсөн АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвойн нагац ах нь юм.
Шүүх, Прокурор, АТГ-ын нэр бүхий албан тушаалтнууд ах дүү, танил тал, найз нөхдөөрөө бүлэглэн албаны эрх мэдлээ хортойгоор урвуулж, ямар ямар хуулийн аль заалтуудыг хэрхэн яаж зөрчсөн, энэ хууль бус үйл ажиллагааны улмаас хилс хэрэгт ял шийтгүүлж, хэрхэн хохирч байгаа талаарх хуулийн үндэслэлтэй гомдлоо би МУ-ын Ерөнхий Прокурорт гаргаж, хэргийг дахин хуулийн дагуу нягтлан хянаж, шалгаж өгөхийг хүссэн юм.

-Ямар үндэслэлээр шүүгч Б.Бат-Эрдэний талаар гомдол гаргасан бэ?

Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн надад олгогдсон баталгаатай эдлэх эрхийнхээ хурээнд би “Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т Төрийн байгууллага, албан тушаалтанд тодорхой асуудлын талаар өргөдөл, гомдлоо гаргаж, түүнийгээ шалгуулан, шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн, өргөдөл гомдлыг хуулийн дагуу шалган шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасны дагуу дээрх гомдлыг гаргасан болно.

-Тэгэхээр ах дүү хамаатан саднаараа нэг хэрэг дээр ажиллаж байна гэж үзээд гомдол гаргасан хэрэг үү?
-Би Монгол Улсын ерөнхийлөгчид энэ талаар бичсэн. Ерөнхийлөгчөөс шүүхийн ерөнхий зөвлөлд өгсөн байсан. Шүүхийн ерөнхий зөвлөл Сахилгын хороо, Ёс зүйн хороонд өгсөн байгаа. Ёс зүй хороо нь одоо энэ хүнийг шалгаж байгаа. Надад бол Сахилгын хорооны дарга Алтангэрэлээс энэ хүнийг шалгаж байна гэсэн албан бичиг ирсэн.

-Яг хэзээ гомдлоо гаргасан бэ?
-Энэ оны дөрвөн сард гаргасан. Одоо Б.Бат-Эрдэнэ шүүгчийг шалгаж байгаа учир хурандаа П.Өлзийсайхан, мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой нарыг ч бас шалгана гэсэн үг.

-АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзойд холбогдох хэрэг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бэ?

-УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвойд холбогдуулан 2009 оны долдугаар сарын 21-нд Эрүүгийн 20836168 дугаартай хэргийг үүсгэн, “Б.Бат-Олзвой нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хууль бус хуурамч тогтоол үйлдэж бусдыг хорьж, эрүү шүүлт тулгасан, зарим үнэн зөв мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгийг хэрэгт хавсаргаагүй, гэрч нарын мэдүүлгийн утга агуулгыг санаатайгаар өөрчлөн бичиж хуурамч нотлох баримт бүрдүүлсэн” гэх үндэслэлээр шалгаж байсан. Улмаар тухайн үеийн Нийслэлийн прокуророос өгсөн хууль бус чиглэлийн дагуу хэрэгсэхгүй болгосон байдаг. Хууль зөрчин хэрэгсэхгүй болгосон эл хэргийг ЭБШХ-ийн 357 дугаар зүйлийн 357.1.2-д заасан “шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгах” хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн Нийслэлийн прокурорын орлогч Б.Сагсайгийн тогтоолоор сэргээж, прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

-Тэгэхээр прокуророос дахин шалгаж эхэлсэн хэрэг үү?
-Тийм. Ингээд хэргийг сэргээн мөрдөн шалгах явцад АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-олзвой Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч Г.Ганболд, П.Өлзийсайхан нар нь бүлэглэн, албаны эрх мэдлээ хортойгоор урвуулан ашиглаж, Ш.Болд-Эрдэнийн эсрэг өш, хонзонгийн сэдэлтээр “Эрүүгийн хэргийн нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн”, бусдыг хууран мэхлэх, зодож дарамтлах, хуурамч мэдүүлэг өгүүлэхээр ятгах зэргээр “Эрүү шүүлт тулгах”, үнэн бодит байдлыг мэдүүлэхээр сайн дураараа ирсэн Г.Төгсжаргалыг “хөнгөн гэмт хэрэгт” сэжигтнээр тооцож байцаалт авахдаа бодит үнэнийг хэлсээр байхад нь дарамтлан, “хүнд зүйл, заалттай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон” гэж илт хуурамч, хууль бус тогтоол үйлдэж, түүнийг хууль бусаар хорьж дарамтлан эрүү шүүлт тулган, өөрт нь ял тулган хүлээлгэх замаар бусдыг гүтгүүлсэн мэдүүлэг аваад дараа нь сулласан байдаг. АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-олзвой, Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч Г.Ганболд, П.Өлзийсайхан нар нь өш хонзонгийн улмаас хууль бус ажиллагаа явуулсныг шалгалтын явцад нэг мөр нотлон тогтоож, энэ этгээдүүдийн үйлдсэн гэмт хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж 2013 оны хоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тэр бүү хэл Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан Г.Ганболд “гүйцэтгэх ажлын шугамаар Ш.Болд-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг илэрсэн” гэж тогтоол үйлдэн АТГ- т хүргүүлсэн баримтын хууль ёсны үндэслэлтэй эсэхийг УЕП-ын даалгавраар 2012 оны 7 дугаар сард шалгахад Г.Ганболдын гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх бүх ажиллагаа хуурамч, хууль бус байсныг шалгалтын явцад нотолж, тогтоосон байдаг. Мөн энэ үед Б.Бат-Олзвой нарын хэргийг шүүхэд шилжүүлэх явцад хэрэгт хавсартасан нууцын зэрэглэлтэй материал алга болсон.

-Тэгэхээр П.Өлзийсайхан, Б.Бат-Олзвой нарын хэрэгт холбоотой материал алдагдсан гэсэн үг үү?

-Тийм. Одоо эдгээр этгээдүүдийг хэргийн материалаас нууцын зэрэглэлтэй материал хулгайлсан гэх үндэслэлээр дахин шалгах нөхцөл байдал үүсээд байна.
Шүүх Б.Бат-Олзвой нарын хэргийн шүүхийн харьяаллыг тогтоохоос авахуулаад эцсийн шийд гаргатлаа шүүх хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасан бөгөөд хуулийг ноцтой зөрчиж уг хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг прокуророос эсэргүүцсээр байна.
Шүүх Б.Бат-Олзвой, Г.Ганболд, П.Өлзийсайхан нарын хэргийг цагаатгахдаа тэдний хэрэгт огт хамааралгүй хэргийн нотлох баримтыг ашиглаж хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан байдаг. Энэ ноцтой хэргийг хууль бусаар цагаатгасан ажилд Б.Бат-Олзвойн нагац ах болох Дээд шүүхийн шүүгч Б.Бат-Эрдэнэ илт нөлөөлсөн нь дамжиггүй. Яагаад гэвэл өмнө нь шүүгч Б.Бат-Эрдэнэ нь хяналтын шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүнд өөрийн биеэр оролцож намайг хилс хэрэгт ялласан юм.

-Өнөөдөр таны хэвлэлийн хурлын бас нэгэн зорилго нь Ерөнхийлөгчид дуу хоолойгоо хүргэх гэж ойлголоо?

-Төрийн нэр барьж, хууль, шударга ёсыг уландаа гишгэсэн шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нарын хуйвалдсан эл ноцтой хэргийг Ерөнхийлөгч анхааралдаа авах нь шударга ёсны зарчимд нийцэх юм. Шүүх, Прокурор, АТГ, цагдаа зэрэг хуулийн байгууллагад танил танил, ах дүүгээрээ аалзны тор хэлхсэн энэ мэт этгээдүүдийн буруутай үйлдлээс болж шударгаар ажилласан олон гэмгүй хүн над шиг золиос болон хэлмэгдэн хохирч болзошгүй байгааг өөрчлөх цаг нэгэнт болжээ.

-П.Өлзийсайханыг ийм хэрэг хийх хүн биш гэж ажлынхан нь хэлж байна гэсэн. Тэгэхээр та 10 жилийн турш хамт ажилласан хүний хувьд түүнийг тодорхойлохгүй юу?

-П.Өлзийсайхан бол янз бүрийн хэрэгт холбогдоод явж байдаг хүн гэдгийг Сэлэнгийнхэн ч хэлнэ.
-Хэрэгт холбогдсоноос болж ажлаасаа хүртэл гарсан байх. Өдгөө ямар ажил хийдэг вэ?

-Засгийн газарт хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа.
Д.Ундрах /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.23.51.3)
    Shuuh. tsagdaa huuliin bguullagiig torliin alba bolgohgui gechiheed l hajuu haviinhniigaa shurguulaad bh yumaa
    2013 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    5 цаг 32 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    6 цаг 59 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    7 цаг 29 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    7 цаг 46 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    7 цаг 48 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    7 цаг 54 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    8 цаг 11 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    8 цаг 54 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    8 цаг 59 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    9 цаг 36 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    9 цаг 59 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    10 цаг 43 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    12 цаг 0 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    12 цаг 14 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    12 цаг 43 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    12 цаг 47 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    13 цаг 2 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    13 цаг 12 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    13 цаг 25 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    13 цаг 49 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК