
Намрын налгар өдрүүд цаашилж, нөгөөдрөөс нийт нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв. Маргааш баруун болон төвийн нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хүйтэрч, уулаараа цас орох төлөвтэй байгаа гэнэ. Энэ өдрүүдэд Алтайн салбар уулсын нутгаар салхи 16-18 метр хүртэл ширүүсч, цасан шуурга шуурах аж. Ирэх лхагва гариг буюу нөгөөдрөөс нийт нутгаар эрс хүйтэрч, уулархаг газраар цас орох юм байна.
Т.Энхэлээ