
ШШГЕГ-аас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байрны ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, цалингийн шатлалыг өсгөж, албаны контор, орон сууц барих, албан ажилд шаардлагатай техник хэрэгслийн хангалтыг сайжруулахаар зэрэг арга хэмжээг үе шаттай адил зохион байгуулжээ. Энэ ажлын хүрээнд Төв аймгийн Лүн сумын нутагт байрлах “Авдрант”-ын буюу хорих 403 дугаар ангийн албан хаагчдын найман айлын орон сууцыг өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулав. Улаанбаатар хотоос алслагдсан газар ажиллаж, амьдарч байгаа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэснээр тэдний ажиллах итгэл үнэмшил, урам зориг нэмэгдэнэ гэж ШШГЕГ-ын удирддага үзэж буй юм. Алба хаагчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 238 ам.метр талбайтай соёлын төвийн заалыг зургаан айлын орон сууц болгон өөрчилж, иж бурэн засварлан өнгөрсөн наймдугаар сард ашиглалтад оруулжээ. Мөн хүмүүжигчдийн амьдарч буй зарим өрөө тасалгаа эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон тул иж бүрэн засвар хийж, ариун цэврийн өрөөг тохижуулснаар ял эдэлж буй хүмүүс тохитой дулаахан байранд амьдарч байна.