
Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал нарын албаны хүмүүс цаг үеийн асуудлаар мэдээлэл хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Татварын алба цахим тайлангийн системийг анх 2007 оноос нэвтрүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Аж ахуй нэгжийн орлогын албан татварын, Нэмэгдсэн өртгийн албан татварын, Хувь хүний орлоггын албан татварын гэсэн гурван төрлийн тайланг хүлээн авч эхэлсэн байна. Харин ирэх оны эхний өдрөөс эхлэн Татварын ерөнхий газар 20 төрлийн татварыг цахимаар авч эхлэхээр бэлтгэл ажлаа базаасан аж. Цаасан тайланг больж цахимд шилжснээр хүнд суртал, аж ахуй нэгж, иргэд байгууллагуудын цагийг хэмнэж хаанаас ч тайлангаа явуулах боломжийг бүрдүүлнэ гэж тэд үзэж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)