
ТЕГ мэдээлэл, технологийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглаж ухаалаг гар утсанд зориулсан программ хангамжийг бэлэн болгожээ. “МТА” аппликэйшний эхний хувилбарыг аравдугаар сард багтаан нийтэд сонирхуулах юм байна. Уг аппликэйшн нь татвар төлөгчийг мэдээ мэдээллээр хангах, эрсдлээс урьдчилсан сэргийлэх, цахим тайлангийн хэсгээс бүрдэх аж. Өөрөөр хэлбэл татвараас зайлсхийдэг, хууль зөрчсөн компаниудыг аппликэйшинд суулгаж өгөх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/