
ҮХААЯ-наас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт 170.7 мянган га-гаас 228.3 мянган тонн үр тариа, 12.6 мянган
га-гаас 165.6 мянган тонн төмс, 7.2 мянган га-гаас 90.3 мянган тонн
хүнсний ногоо, 8.4 мянган га-гаас 30.8 мянган тонн тэжээлийн ургамал,
17.5 мянган га-гаас 14.5 мянган тонн тосны ургамал хураан аваад байна. Харин ургац хураалтын явцын хувьд үр тарианы тарималд 58.8 хувь, төмснийх 85 хувь, хүнсний ногооных 95.3 хувьтай байгаа юм. Улсын хэмжээнд ургац хураалт энэ сарын 25-нд дуусгавар болно.