
Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг их гарч байна. Тиймээс энэ сэдвээр цагдаагийн алба хаагч, хороодын нийгмийн ажилтнууд сургалт зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн алба хаагч, хороодын нийгмийн ажилтнуудын хамтарсан сургалт өнөөдөр Хууль зүйн яаманд болох юм байна.