
Микро автобусаар зорчих үнэ оройн цагаар нэмэгддэг тухай иргэдээс гомдол санал ихээр ирдэг. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн тээврийн газраас микро автобуснуудад цонх болон шилэн дээрээ “500” гэсэн үнэ тарифаа наахыг шаардаж эхэлжээ. Ингэснээр тэд хулгайгаар хүн тээвэрлэх, зохиомлоор үнээ нэмэх асуудал багасна гэж байсан юм.
Үнэ тарифаа наах энэхүү үйл ажиллагаанд хяналт тавих байцаагч цөөхөн байгаагаас эхний удаад Нарантуул захтай гэрээтэй ажилладаг микро автобуснуудын хаалга болон урд шилэн дээр “500” гэсэн тарифаа наахыг үүрэг болгоод байгаа аж.
Сэтгэгдэл (1)