Доржийн гудамжинд Хилийн цэргийн уулзвараас Маахуур толгой хүрэх 770 метр замын өнгө хучилтын ажлыг гүйцэтгэхээр энэ сарын 04-ний 23:00 цагаас эхлэн 3 хоногийн хугацаатай хаагаад байсан. Тэгвэл энэ хэсгийн замыг өнөө өглөө нээгээд байна. Түүнчлэн шалган нэвтрүүлэх 22-ын товчоог татан буулгаж баруун аймгуудын чиглэлд, Эмээлтийн Шар хөтөл, Дархан чиглэлд, Баруунтуруунд орчин үеийн стандартад нийцсэн барилга байгууламжийг ашиглалтад орууллаа. 7 урсгалаар хот руу орж, 3 урсгалаар хотоос гарах хоёр шинэ товчоо ийнхүү үйл ажиллагаагаа эхлээд байна. Нээлттэй тэмдэг болох ногоон гэрэл бүхий гарцаар үйлчлүүлэх ёстой бөгөөд хаалттай улаан гэрлээр зорчиж дүрэм зөрчих тохиолдол их гарч байгааг албаныхан хэллээ. Товчоодын гарц орцыг хянах хяналтын камерууд 24 цагийн турш ажиллаж байгаа юм.



















































