
Өнгөрсөн жил "НИК" ХХК-ийг зохиомлоор шатахууны хомсдол бий болгож, бинзений үнэ өсгөсөн гэж ШӨХТГ-аас 4.9 тэрбум төгрөгөөр торгохоор болсон билээ.
"НИК" ХХК-иас тус мөнгийг өгөх үндлэлгүй хэмээн шүүхэд хандаад байсан юм.
Харин өчигдрийн шүүх хурлаар тус компанид оногдуулахаар шийдвэрлэсэн 4.9 тэрбум төгрөгийн торгуулийг шинэ акт гартал түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан гэсэн мэдээллийг "НИК" ХХК-ийн зүгээс хэлж байгаа юм.
Тэгвэл ШӨХТГ-аас “НИК” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн дагуу 4,9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсныг хэвээр үлдээсэн талаар өнөөдөр мэдэгдлээ. Торгуулийг шүүхийн шийдвэр бичгээр албажиж гарснаас хойш 10 хоногийн дотор сайн дураар төлж, түүнээс хойш албадан төлүүлэх аж. Мөн зөрүүтэй мэдээллийн хувьд ямартай ч улсын байцаагчийн дүгнэлт зөв хийгээд торгуулийн арга хэмжээ авахаа дуулгасан юм.
Тухайн үед шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн гэх хэрэгт холбогдсон “Сод Монгол” ХХК-ны хувьд 10 сая төгрөгийн торгуулийг төлсөн бол “Шунхлай” ХХК-ны хувьд анхан шатны шүүх хурал товлогдоод байгаа юм байна. Харин ШӨХТГ-аас “НИК” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн дагуу 4,9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсныг хэвээр үлдээсэн бөгөөд заавал төлүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэв.
Т.Энхэлээ