
БОНХЯ-ны "Ногоон хөгжил бидний ирээдүй" өдөрлөг маргааш Чингисийн талбайд болно. Өдөрлөгийн нээлт 11.00 цагт болох бөгөөд БОНХ-ийн дэд сайд Б.Тулга нээж үг хэлэх юм байна. Тус өдөрлөгийн үеэр иргэд, байгууллагад мэргэжлийн зөвлөгөө өгч, зарим байгууллагад гэрчилгээ гардуулах аж.