
Хүүхдийн төлөө үндэсний газраас өнөөдөр “Хүүхдийн байгууллагын менежмент, маркетингийн зарим тулгамдсан асуудлууд” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр хүүхдийн байгууллагын менежмент, маркетингийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх арга зам, гарцаа тодорхойлох юм.
Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд 13.00-19.00 цагийн хооронд болох тус зөвлөгөөнд Хүүхдийн төлөө үндэсний газар, харьяа байгууллага, 21 аймаг, 9 дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, газар, төвүүдийн удирдах ажилтнууд оролцох аж.