
Уулархаг газраараа цасан бүрхүүл тогтоно. Тухайлбал Архангай, Өвөрхангай аймаг болон төвийн аймгуудад энэ сарын 9, 12, 13-нд хур тунадас орж, шөнөдөө 6-8 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.
Түүнчлэн 8 дугаар сарын сүүлээр тухайн жилийн цаг агаарын төлөв байдлыг тодорхойлдог. Энэ өвлийн хувьд ерөнхийдөө хүйтэн өвөл болох ба 11, 12 дугаар сард их хэмжээний хур тунадас орох хандлагатай байгаа аж. Мөн 12 дугаар сар, 1 дүгээр сард хүйтний эрч чангарч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2-3 градус давж хүйтрэх төлөв байдал ажиглагдсан байна.