
Эдгээр өдрүүдэд заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эмч, эмнэлгийн ажилчид, эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлыг хийх юм.
Түүнчлэн Анагаахын их, дээд сургууль, коллежид сурч байгаа оюутнуудыг В вируст гепатитын эсрэг вакцинаар нэг сарын зайтай хоёр удаа дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулах аж.