Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Асуулт, Хариулт: Цагдаагийн албаны тухай хуулийн талаар

2013-10-09
0
ЖИРГЭХ

index    Цагдаагийн албаны тухай хуулийн талаар

    1/Асуулт: Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталлаа. Өмнө мөрдөгдөж байсан хуулиас ялгагдах зарим ялгааны талаар?

    Хариулт: Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хууль 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш хорь шахам жил өнгөрч байна. Энэ хууль цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэн жигдэлж, материал техникийн хувьд бэхжүүлэн, цагдаагийн албыг хөгжихөд чухал хувь нэмрээ оруулсан.

    Энэ хуульд процессын шинжтэй хэм хэмжээнүүд тусгагдаагүй байгаа, учир нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны тогтолцоог тодорхойлж байгаа тул одоогийн хуульд байгаа Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх үндэслэл, журам, хойшлуулшгүй ажиллагаа явуулах зэрэг цагдаагийн үйл ажиллагааны талаар Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөлд тусгагдаж байгаа.

    Олон нийтийн дэмжлэг, хүндлэлийг олж олон нийтийн санаа бодол, тэдний дэмжлэгт тулгуурласнаар цагдаа амжилттай ажилладаг талаар олон улсын судлаачид дүгнэсэн байдаг. Гадаадын орнуудад аль дээр үеэс цагдаа судлалын ухааныг үүсгэн, орчин үеийн цагдаагийн ойлголтын талаар судалж хөгжүүлж ирэхдээ цагдаагийн албаны хөгжилд хамгийн чухал 2 зүйл бол 1-рт иргэний хяналт, 2-рт улс төрөөс ангид байх явдал гэж үзсэн байдаг.

Энэ утгаараа Цагдаагийн албаны тухай хуульд Иргэний зөвлөлийг оруулж өгсөн. Иргэний зөвлөл нь нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын төсвийн зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, сургалт, үйл ажиллагаандаа орчин үеийн технологи нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй юм. Энэ нь тус хуульд заасан “хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, олон нийтийн итгэлийн хүлээж, иргэний дэмжлэгийг авах” үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлэх чухал зүйл болно.

Мөн Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албаны үйл ажиллагааны зарчмыг “иргэний дэмжлэгийг авах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй харилцан хамтран ажиллах” гэж тодорхойлсон. Үүний дагуу олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаа гэсэн бүлгийг нэмж тусгасан. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах үүрэг бүхий олон нийтийн цагдаагийн ажилтныг гэрээ байгуулан ажиллуулах, түүнд олгох урамшил, холбооны болон тусгай хэрэгслээр хангах, сургах зардлыг хариуцна. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Иргэний зөвлөл, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн тухайн жилдээ ажиллуулах Олон нийтийн цагдаагийн ажилтны тоог тогтоох зэрэг шинэчлэг зүйлүүдийг хуульчилсан.

Дашрамд дурьдахад хууль зүйн салбарын шинэчлэлийн энэ түүхэн цаг хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын шинэ удирдлагууд ажлаа аваад жил гаран болж байгаа бөгөөд энэ хууль хэрэгжихтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагын менежментийг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ард иргэдтэйгээ ойр байх зэрэг чиглэлээр бодлогын түвшинд үе шаттайгаар шинэлэг ажлыг зохион байгуулж байгаа.

2/Асуулт:Олон нийт цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох талаар зохицуулалт орсон талаар тодруулж өгөөч?

Хариулт:Манай улсад ер нь бол олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааг хөгжүүлэх талаар хэд хэдэн удаагийн төсөл хэрэгжиж тодорхой үр дүнгээ үзүүлсэн. Тухайлбал, 1990-д оны үед урамшилтай эргүүл, цалинтай эргүүл, гэрээт эргүүл гэж ажиллуулсан байдаг. Мөн Засгийн газраас Олон нийт-цагдаагийн ажилтны хамтын ажиллагааны хөтөлбөрийг 2011 онд баталж, хэрэгжүүлээд явж байгаа бөгөөд энэ нь товчхондоо бол хүний аюулгүй байдлыг хангахын тулд иргэдийн өөрсдийнхөн идэвхи санаачлалыг дэмжиж ажиллах арга юм.
Цагдаагийн албаны тухай хуульд заасан Олон нийтийн цагдаагийн ажилтан маань эргүүлийн үүрэг гүйцэтгэх, тухайн орчинд гэмт хэрэг гарч болзошгүй нөхцөл үүссэн бол зохих газарт нь мэдэгдэж, шаардлага тавих эрх эдлэхээр тусгасан байгаа.
Жишээ нь: энгийн үгээр хэлэхэд гэрэлтүүлэг муутай газар болзошгүй дээрэм, булаалт, хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл үүслээ гэхэд энэ талаар холбогдох байгууллага мэдэгдэж, тэр зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна гэсэн үг.

3/Асуулт:Цагдаагийн алба хаагч удирдлагаасаа өгсөн хууль бус тушаалыг биелүүлэхгүй байхаар зохицуулсан гэсэн. Энэ талаар?
Хариулт:Одоогийн хүчин төгөлдөр Эрүүгийн хуульд заавал биелүүлэх тушаал, захирамжийг биелүүлсэн бол гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд харин хууль бус тушаал, захирамж өгсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.
Энэ зарчмыг Цагдаагийн албаны тухай хуульд тусгаж, алба хаагч удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг биелүүлэхдээ хуульд заасны дагуу биелүүлэх ёстой, харин хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй байхаар хуульчилсан нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хуулийг чанд сахих баталгаа болсон төдийгүй алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан чухал зохицуулалт болсон.
Тодруулга асуултаа оруулаарай
Хэрвээ удирдах даргынхаа хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй байсаар байтал биелүүлсэн тохиолдолд удирдах дарга, түүнийг биелүүлсэн алба хаагч нар адилхан хуулийн хариуцлага хүлээнэ.

4/Асуулт:Цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгаанд өөрчлөлт орж байгаа юу?
Хариулт:Цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөл баталгаатай холбоотой нийтлэг асуудлыг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгаж, харин Цагдаагийн албаны тухай хуулиар зарим онцлог зохицуулалтыг тусгасан.
Одоогийн байдлаар манай улсын хэмжээнд 330 гаруй суманд 21-30 насны залуучууд цагдаагийн алба хаагчаар ажиллаж байна. Тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа алба хаагчид 5 жил тутам 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгоно. Одоогийн хуулиар албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн тохиолдолд 5 жилийн цалинг олгоод орхидог, өөрөөр тусалж дэмжих бололцоогүй болдог байсан бол шинэ хуулиар 10 жилийн турш тухайн ажилтны авч байсан цалинг ар гэрт нь олгохоор заасан.
Цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөл баталгааг хангах нэг чухал зүйл бол алба хаагчийн агсамжийн талаарх заалт юм. Цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэхдээ заавал биедээ авч явах зүйлийн жагсаалтыг хуулиар тодорхойлсон. Тухайлбал, гав, бороохой, гар чийдэн, дүрс, дуу бичлэгийн хэрэгсэл гэх зэрэг. Мөн алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор Хөгжлийн сан хэмээх шинэ зүйлийг хуульчилсан байгаа.
Тодруулга асуултаа оруулаарай

Агсамжийг бүрэн олгох асуудлыг мэдээж улс хариуцах бөгөөд харин алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэнэ.

5/Асуулт:Цагдаагийн цолонд өөрчлөлт орсон уу, орсон бол?
Хариулт:Цагдаагийн цолыг дээд буюу тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар цолыг шинээр бий болгосон. Цагдаанийн бусад цол болох ахлах, дунд, бага цол хэвээрээ байгаа. Зарчмын өөрчлөлт гэвэл цагдаагийн цолыг албан тушаалыг харгалзан олгоно. Цагдаагийн дээд, ахлах цолыг ямар албан тушаалтанд олгох талаар хуульд тодорхой заасан.
Ингэснээр алба хаагч нь цол авахын төлөө бус жинхэнэ мэргэжил, ур чадвартаа тохирсон албан тушаалын цолыг хэрэглэнэ гэсэн үг.

Цагдаагийн ерөнхий газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • saka (202.179.20.177)
    eronhii sanaa zow bolj ee. odoo tsagaa gej heluulj ter humuus oorsdoo yu geh in sonin bna. uul in ted iluu olon sanaagaa helj uund huwi nemeree oruulah yostoi shuu dee
    2013 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    16 цаг 41 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 7 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    17 цаг 8 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    18 цаг 11 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    18 цаг 49 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    19 цаг 6 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    19 цаг 26 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    19 цаг 29 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    20 цаг 30 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    20 цаг 41 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 34 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 37 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    21 цаг 54 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 38 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    23 цаг 25 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    23 цаг 40 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК