
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Нэгдсэн төв лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болгон өөрчлөн зохион байгуулахаар болжээ. Уг лавлагаа лаборатори нь хяналтын байгууллагад харьяалагдаж, лабораторийн ерөнхий захирлын дэргэд орон тооны бус захирлын зөвлөл ажиллах гэнэ. Тус байгууллага нь гатэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүнгийн нийцлийг хянах, маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хүнсний хяналтын лабораториудыг мэргэжил, арга зүй, технологийн удирдлагаар хангах үндсэн үүрэгтэй ажиллах гэнэ. Нөгөөгэйгүүр лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг цахим байдлаар бүрдүүлж ашиглах юм байна.