Дорнод аймгийн Халхгол сумын иргэн А.Цэрэндонров Буйр нуурын хөвөөнөөс аварга том амьтны гавлын яс олсон
талаар мэдээлж байсан. Тус олдворын зургийг сумын “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэн Монголын
Палеонтлогийн хүрээлэнд илгээн танилцуулсан байгаа. Мэргэжилтнүүд зургийг
шинжилж үзээд 15-20 мянган жилийн өмнө 4 дэх галавын үед амьдарч байсан
савагт хирсний толгойн хэсэг болохыг тогтоожээ.
Энэхүү олдворыг Халхгол сумын “Ялалт” музейд хадгалахаар болсон бөгөөд ясыг нь бэхжүүлэх зөвлөмжийг хүргүүлсэн байна.Мөн олдвор олдсон Буйр нуурын зүүн урд Нарины нуурын баруун тал орчмын 15 м эргийн дор ирэх хавраас Палеонтлогийн хүрээлэн малтлага хийхээр болсон билээ. Ингээд та бүхэнд уг хирсний толгойн зургийг хүргэж байна.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)