Сүүлийн хоёр жилийн хугацаанд 121 мянган эрчим хүчний хэмнэлттэй утаагүй зуухыг нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд тараагаад байгаа. Гэтэл нийслэл хотын утаа төлөвлөсөн хэмжээндээ хүртэл буураагүй. Үүнийг зарим айл өрхүүд хөнгөлттэй үнээр авсан зуухаа цааш нь дамлан зардагтай холбоотой гэж үзээд зуух авсан айл өрхүүдэд шалгалт хийх улмаар ашигладаггүй нь тогтоогдвол торгох журмыг боловсруулж эхэлсэн байна. Энэ талаар Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан "Эрчим хүчний хэмнэлттэй утаагүй зуухыг айлуудадаа байна уу гэдгийг шалгах шалгалтыг тун удахгүй явуулна. Хэрвээ зуух авчихаад ашиглаагүй тохиолдолд торгох, зуухны үндсэн үнэ болох 450000 төгрөгийг эргүүлэн төлүүлэх журмын төслийг боловсруулж байгаа. Зуух тараагдсан ажлыг хороонуудаас авчихсан учраас тэрэнтэйгээ тулгаад шалгалтыг хийнэ" гэжээ.
Дашрамд дуулгахад утаагүй зуух тараах ажил энэ жил Багахангай, Багануур, Налайх зэрэг алслагдсан дүүргүүдэд хэрэгжих бөгөөд 45000 айл өрхөд тус зуухыг тараах юм байна.




















































Сэтгэгдэл (1)