Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнгөрсөн 9 дүгээр сараас 192 мянган төгрөгөөр тооцох ёстой. Гэтэл зарим хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд цалингийнхаа доод хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байгаа талаарх цөөнгүй гомдол Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд ихээр иржээ. Иймээс тус холбоо энэ асуудлыг ШӨХТГ-т тавьж, цалингаа нэмээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцохыг хүссэн байна. Харин ШӨХТГ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн энэ хуулийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгж байх юм бол хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр торгуул оногдуулах болно гэдгээ мэдэгджээ.




















































Сэтгэгдэл (1)