
Жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер, Аймгийн заан Ж.Дэлгэрдалай ходоодны хорт хавдар тусч БНСУ-д яаралтай мэс засалд орох шаардлагатай болжээ. Түүний эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс элэг нэгт Хөвсгөл нутгийнхан нь хандивын тоглолт хийхээр болсон байна. Тоглолт энэ сарын 15.00 цагт Монгол Бөхийн өргөөнд болно. Хандивын тоглолтонд аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн барилдаанаас гадна урлаг соёлын одод хүрэлцэн ирж ая дуугаа өргөнө.
Энэхүү тоглолтын орлого эмчилгээний зардалд 100 хувь зарцуулах аж.
Сэтгэгдэл (1)