Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 58685 эх төрж урьд оны мөн үеийнхээс 4074-өөр нэмэгдсэн байна. Үүнээс үед амьд төрсөн хүүхдийн тоо 59990 байгаа нь 4134-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Түүнчлэн Улсын хэмжээнд эхийн эндэгдэл өмнөх онд 28 гарсан бол энэ оны эхний 9 сарын байдлаар 21 эх эндсэн байна. Эдгээрээс 15 эх Улаанбаатар хотод бүртгэгджээ. Харин нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 2012 онд 15,1 байсан бол 14,2 болж буурсан байна. Мөн 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 2012 оны мөн үед 1000 амьд төрөлтөд 18,4 байсан бол 2013 оны эхний 9 сарын байдлаар 17,6 болжээ.


















































