
МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нь УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг Үндсэн Хуулийн Цэцэд өгсөн талаар бид мэдээлж байсан. Үндэслэл нь УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй гэж тодорхой заасан байдаг, түүнчлэн УИХ-ын гишүүн хүн явцуу хүрээ, тодорхой бүлгийн бизнесийн эрх ашгийг хамгаалах зорилготой албан тушаалыг хашиж байгаа, цаашлаад ийнхүү бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг удирдаж буй хүн нийт улс орны иргэдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд эрхэмлэн баримталж, нэгэн үзүүрт сэтгэлээр төрийн түшээгийн ажлыг хийнэ гэдэгт эргэлзэж байна гэж байсан юм.
Тэгвэл Үндсэн Хуулийн Цэцээс шийдвэр гарч, МҮХАҮТанхим нь худалдаа үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулагдсан ашгийн төлөө бус байгууллага, мөн УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт ажил хавсран гүйцэтгэх эрхтэй болохыг хуульчилсан зэрэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан хариу өгчээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)