
"Номтой нөхөрлөе" клубын залуус маргааш "Бид номын санд суумаар байна" нэртэй флашмоб, тайван жагсаалыг хийхээр болжээ. Номын сангийн хүрэлцээ муу байгааг эсэргүүцэж буй энэхүү тайван жагсаалд хүссэн хүн бүхэн нэгдэх боломжтой юм байна. Тэд өглөөний 10.00 цагт Нацагдоржийн нэрэмжит Нийслэлийн Төв номын Сангийн урд цуглан тэндээс Чингисийн /Сүхбаатарын/ талбай руу очиж ном унших аж.
Цагийн хуваарь
10:00 – Нацагдоржийн номын сангийн урд цуглана.
10:30 – Сүхбаатарын талбай руу хөдөлнө.
11:00 – Сүхбаатарын талбай дээр ирнэ.
11:30 – Номын флашмоб хийх бэлтгэл хангагдаж дуусна.
11:30 –30 минутын турш залуус Сүхбаатарын талбай дээр гадаа ном уншина.
Сэтгэгдэл (2)