"Номтой нөхөрлөе" клубын залуус өнөөдөр "Бид номын санд суумаар байна" нэртэй флашмоб, тайван жагсаалыг хийх гэж байна. Номын сангийн хүрэлцээ муу байгааг эсэргүүцэж буй энэхүү тайван жагсаалд хүссэн хүн бүхэн нэгдэх боломжтой юм байна. Тэд өглөөний 10.00 цагт Нацагдоржийн нэрэмжит Нийслэлийн Төв номын Сангийн урд цуглан тэндээс Чингисийн /Сүхбаатарын/ талбай руу очиж ном унших аж. Цагийн хуваарь
10:00 – Нацагдоржийн номын сангийн урд цуглана.
10:30 – Чингисийн /Сүхбаатарын/ талбай руу хөдөлнө.
11:00 – Чингисийн /Сүхбаатарын/ талбай дээр ирнэ.
11:30 – Номын флашмоб хийх бэлтгэл хангагдаж дуусна.
11:30 –30 минутын турш залуус Чингисийн /Сүхбаатарын/ талбай дээр гадаа ном уншина.




















































Сэтгэгдэл (1)