10.00 цагт Хотын дарга Хүндэт харуулын 032-р анги дээр очиж цэргийн албан хаагчидтай уулзана. Энэ үеэр нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын талаар танилцуулга хийнэ. 11.00 цагт Хөгжмийн продюсер Рагу “The Mongolian Live Sessions-2” төслөө эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан Чингис зочид буудлын гурван давхарт мэдээлэл хийнэ
11.00 цагт Худалдаа аж үйлдвэрийн танхим болон ШӨХТГ хоёр хамтран ажиллаж бизнес эрхлэгчдэд тулгараад байгаа бэрхшээл, зах зээлд өрсөлдөхөд ямар бэрхшээл тулгарч байгаа болон шударгаар өрсөлдөхөд төрийн болон томоохон аж ахуйн нэгжээс ямар нэгэн дарамт байдаг эсэх талаар бизнесийн орчныхонтой ойлголцох эх үүсвэрийн эхлэл болгож О.Магнай дарга болон Дэмбэрэл гишүүн нар санамж бичигт гарын үсэг зурна.
11.00 цагт "Мөнхийн цэцэг" амьд цэцгийн үзэсгэлэн Bluemoon арт галерейд нээлтээ хийнэ.
МН мэдээллийн төвд
11.30 цагт “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй олгосон талаар болон ягаан, цэнхэр хувьцааны асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөрт зориулж “Ахмад настны сэтгэцийн эрүүл мэнд” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт Эм зүйн салбарын өнөөгийн байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.


















































