Дэлхийн хүүхэлдэйн киноны
хамгийн том үйлдвэрлэгч компани болох АНУ-ын “Уолт Дисней” компанийн дэд ерөнхийлөгч Жо Роде Монголд иржээ.
Тэрбээр Монголд долоо хонох юм байна. Тэрбээр Диснейн үлгэрүүдийг зурдагаас гадна уран бүтээлийнхээ орлогын нэг хэсгийг ирвэс хамгаалах үйлсэд зориулдаг байна. Энэ удаа Жо Роде Ховд, Баян-Өлгий аймагт ирвэсийн зураг зурахаар аялж байгаа гэнэ. Тэрбээр ирвэс хамгаалах чиглээр олон жил ажиллаж байгаа бөгөөд цаашид ч олон нийтийн дунд идэвхтэй үйл ажиллагаа явуулах аж.
Жо Роде Ховд, Баян-Өлгий аймагт зурсан зургаа аравдугаар сарын 13-нд 976 галерейд дуудлагаар худалдах юм байна. Дуудлага худалдаагаар олсон орлогоо “Ирбис Монголия”, “Сноу леопард консерванси” байгууллагад хандивлах аж.
хамгийн том үйлдвэрлэгч компани болох АНУ-ын “Уолт Дисней” компанийн дэд ерөнхийлөгч Жо Роде Монголд иржээ. Тэрбээр Монголд долоо хонох юм байна. Тэрбээр Диснейн үлгэрүүдийг зурдагаас гадна уран бүтээлийнхээ орлогын нэг хэсгийг ирвэс хамгаалах үйлсэд зориулдаг байна. Энэ удаа Жо Роде Ховд, Баян-Өлгий аймагт ирвэсийн зураг зурахаар аялж байгаа гэнэ. Тэрбээр ирвэс хамгаалах чиглээр олон жил ажиллаж байгаа бөгөөд цаашид ч олон нийтийн дунд идэвхтэй үйл ажиллагаа явуулах аж.
Жо Роде Ховд, Баян-Өлгий аймагт зурсан зургаа аравдугаар сарын 13-нд 976 галерейд дуудлагаар худалдах юм байна. Дуудлага худалдаагаар олсон орлогоо “Ирбис Монголия”, “Сноу леопард консерванси” байгууллагад хандивлах аж.
Т.Энхэлээ



















































