Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс энэ сарын 14-15-ны өдрүүдэд Санта Каларагийн их сургуулийн профессор Филип Жемест хамтарн дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн асуудлаар сургалт зохион байгуулах гэж байна. Сургалтын хөтөлбөрт дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн асуудлууд, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хөгжлийн өнөөгийн хандлага, хэлэлцээр эдийн засгийн болон хууль зүйн үр дагаврууд, олон улсын хөрөнгө оруулалтын эрхзүйн зохицуулалт зэрэг олон улсын эрхзүйн асуудлууд орсон байна. Сургалтанд профессор филип жименезс, Токиогийн их сургуулийн профессор Нацушита Мицуо, профессор Тангучи зэрэг нарын хуульч профессорууд явуулах юм.Д.Ундрах //24tsag.mn/



















































