
ШӨХТГ нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх саадыг арилгах замаар бизнесийн орчинд шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлж, аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо. Тухайлбал талууд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, хамгаалахад чиглэсэн төрөөс баримтлах бодлогыг хамтран боловсруулж, хэрэгжүүлэхээс гадна бизнес дэх төрийн оролцоо, зохицуулалтуудыг багасгахад чиглэсэн бодитой алхамуудыг авч хэрэгжүүлэх, энэ чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарлаа хандуулна. Мөн Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль тогтоомж, стандарт, журам, олгож буй зөвшөөрөл, лицензүүдийг Өрсөлдөөний тухай хуулийн 13 дахь зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд хянан тэдгээрт өөрчлөлт оруулах саналыг бизнес эрхлэгчдийн саналд үндэслэн боловсруулж хэрэгжүүлэх, жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээл, худалдан авах үйл ажиллагаа шударга өрсөлдөөний зарчмаар явагдаж буй эсэхэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд эрх зүйн орчинг боловсронгуй болгох бодлого зохицуулалтыг авч хэрэгжүүлэх шаардлага гарч ирж байна.
Д.Ундрах /24tsag.mn/