
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх, шинэ суурьшлын бүс /Эмээлт/-д байгуулагдах “Үйлдвэр технологийн парк”-д байрлах үйлдвэрлэлийн салбаруудын үндсэн чиглэлийг шинэчлэн тодорхойлж, барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах бөгөөд Паркад байрлах үйлдвэрлэлийн салбаруудын үндсэн чиглэл, бэлтгэл ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар дөрөвдүгээр улиралд багтаан хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгожээ.
Т.Энхэлээ