
Монгол орны хот суурин газар, хөдөө орон нутагт тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийн өнөөгийн нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримталж буй бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэдгээрийг салбаруудын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулахад Дэлхийн банкны зүгээс үзүүлэх дэмжлэг тусламжийн чиглэлүүдийн талаар хэлэлцсэн нь уулзалтын зорилго байлаа.
Уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал “Монгол улсад гамшгийн эрсдлийн удирдлагын талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тойм”, Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн тээвэр, хот байгуулалт, гамшгийн эрсдэлийн менежментийн секторын менежер, ноён Абхас Кумар Жха “Чадавхийг бэхжүүлэхэд түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” зэрэг сэдвээр лекц уншиж, Дэлхийн банкны Тогтвортой хөгжлийн секторын менежер ноён Марк Р Лундэл уулзалтад оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлж, ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв болон Гамшиг судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцууллаа.