
Улсын төсөвт орох орлого тасалдсантай холбоотойгоор ГЕГ-т онц байдал зарласан талаарх мэдээлэл гарах болсон. Учир нь Сангийн сайд Ч.Улаан гаалийн байгууллага болоод татварын байгууллага тасалдаж байгаа төсвийн алдагдлыг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг хийж байна гэх мэдээллээс энэ бүх яриа гарсан. Гэвч үүнийг албаныхан үгүйсгэж байна. Гаалийн байгууллага энэ онд 2.4 Их наяд төгрөгийн улсын төсвийн орлогыг бүрдүүлэх бөгөөд одоогоор 65 орчим хувийг нь бүрдүүлчихээд байгаа аж.
24tsag.mn