65 дугаар сургуулийн зүүн урд байрлах Толгойтын гүүрийг өнөө оройны 23.00 цагаас эхлэн 14-ний өглөөний 6.00 цаг хүртэл хааж, хучилт хийх юм байна. Мөн өнөө орой 23.00 цагаас Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас "Говь" ХК-ийн чиглэл дэхь 1.4 км авто замыг 13-ны 23.00 цаг хүртэл гурав хоногийн турш хааж, өнгө хучилтын ажил хийх аж. Энэ замыг иргэд "Говийн зам" гэж нэрлэдэг билээ.
Т.Энхэлээ



















































