
"Эм хангамж- 90", “Эрүүл мэндийн технологи -2013” гэсэн хоёр үзэсгэлэн нээлт 13.30 цагт болох бөгөөд нээлтэд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газрын холбогдох албан тушаалтнууд оролцоно.
Уг үзэсгэлэнгийн үеэр эмийн компаниуд шилдгүүдээ тодруулахаас гадна эмийн сангууд эмийн худалдаагаа хийх юм. Энд ирсэн хүмүүс төрөл бүрийн витамины өргөтгөсөн худалдаанд ч оролцох боломжтой аж. Үзэсгэлэн яармагийн үеэр хөгшчүүлд даралт үзэхээс эхлээд анхан шатны үнэгүй үзлэг ч хийх юм байна. Сүүлийн үед гарсан эмчилгээний технологийг ч үзэсгэлэнгээс сонирхох боломжтой гэж зохион байгуулагчид нь хэлж байна.