Эрчим хүчний сайд М.Сономпилийн хэлснээр энэ онд багтаж цахилгаангүй байгаа таван сумыг эрчим хүчээр хангах юм.Баянхонгор аймгийн Шинэжинст, Баацагаан сумыг ирэх арванхоёрдугаар сарын 1-ны өдөр гэхэд эрчим хүчинд холбохоор шугам сүлжээний ажлыг хийж дуусгажээ. Үүний дараагаар Дорноговь аймгийн Хатанбулаг, Говь-Алтай аймгийн Алтай зэрэг сумдыг төвийн нэгдсэн сүлжээнд холбох аж.


















































