
Улсын хэмжээнд 39 халамж үйлчилгээний төвд 1098 хүүхэд амьдардаг. Тэдний дунд ямар ч бичиг баримтгүй хүүхдүүд цөөнгүй аж. Иймээс Хүүхдийн төлөө үндэсний газраас асрамжийн газар амьдарч буй бичиг баримтгүй хүүхдүүдийг бичиг баримтжуулах, халамжийн төвийн нэгдсэн мэдээллийн санг байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр бүх халамж, асрамжийн төвийн хүүхдүүдийн мэдээлэл, шилжилт хөдөлгөөнийг хянах боломжтой болох юм.