
Наадамд есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхэд багачууд, Хөгжим бүжгийн коллеж, Монголын Хүүхдийн ордон, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, 116-р тусгай дунд сургууль, нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачуудын найрал дууны хамтлагууд оролцоно.
Өнөөдөр дүүргийн хэмжээнд анхан шатны шалгаруулалт болох бөгөөд дүүрэг бүрээс гурван шилдэг хамтлаг шалгарч, төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцох юм.
Төгсгөлийн шатны шалгаруулалт энэ сарын 23-ны өдөр “Монголын Хүүхдийн ордон”-д болж, шалгарсан шилдэг хамтлагууд Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу энэ дугаар сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөнө. Уралдааны шагналын сан 4,5 сая төгрөг бөгөөд 1-р эзэлсэн хамтлагийг 2 сая төгрөг, 2 байр 1.5 сая, 3 байр 1 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах юм байна.
Т.Энхэлээ