
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар жил бүрийн 10 сарын 12-ныг "Мод тарих үндэсний өдөр" болгосон билээ. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут,
сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон
хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсан тул хэдий цаг агаарын байдал
тааламжгүй байгаа ч нийслэлийн хэмжээнд мод тарих ажил идэвхтэй өрнөдөг билээ.
"Мод тарих үндэсний өдөр"-ийг тохиолдуулан маргааш 11.00 цагаас Нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ЗДТГ-ын нийт албан хаагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж мод тарих юм байна. Мөн бусад албан байгууллага, иргэдийг амралтын өдрөөрөө мод тарьж байгаль эхдээ буян хураахыг уриаллаа.
Т.Энхэлээ