
Монголын твиттерчдын дунд “Танхай эмээ” нэрээрээ танил болсон жиргээчид Тагнуулын ерөнхий газраас сануулга өгсөн байна. Тодруулбал тэрээр өнөөдөр “Жиргээ баяртай! Боломж гарвал дахин уулзана гэж найдаж байна...” хэмээн жиргэжээ. Энэ нь тэрээр хэн нэгний дарамтанд өртөв үү яав гэдэг эргэлзээг жиргээчдын дунд төрүүлээд байсан.
Тэгвэл түүнд Тагнуулын Ерөнхий газраас нууц нэр ашиглан хэн нэгнийг доромжилж болохгүй гэдэг сануулга өгчээ. Гэхдээ хэн нэгэн улс төрч гомдол гаргаагүй гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Сонирхуулахад “Танхай эмээ” хаягийг хөтөлдөг иргэн Ш нь монголын томоохон ТББ ажилладаг аж.
Сэтгэгдэл (6)