
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих дөрөв дэх шатны төсөл”-ийн хүрээнд СХД баригдсан 122 дугаар сургуулийн барилгыг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Японы Жайка төслийн хүрээнд баригдсан энэхүү сургууль нь 640 хүүхдийн сургалт явуулах боломжтой юм. Одоогоор СХД-ийн 22, 32 дугаар хорооны болон Тахилтын орчмын хүүхдүүд 100 хувь хамрагдаад байна.