
Түүнчлэн “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд ахмадын хороодтой хамтран долоо хоног бүрийн пүрэв гаригт эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний чиглэлээр сургалт хийх, “Эрүүл чийрэг ахмад” сэдэвт явган аялал, урлаг спортын тэмцээн зохион байгуулах, Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг “Ахмад настны сэтгэцийн эрүүл мэнд” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн байна.