
Энэ онд 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тооцоолсон. Энэ сарын 10-ны байдлаар 306.4 мянган тонн үр тариа, 176.1 мянган тонн төмс, 96.9 мянган тонн хүнсний ногоо, 37.1 мянган тонн тэжээлийн ургамал, 24.1 мянган тонн тосны ургамал хураан авсан байна. Ингэснээр нийт хураан авах үр тарианы 80.3 хувь, төмсний 90.7 хувь, хүнсний ногооны 94.3 хувийг хураажээ. Ургац хураалтын ажилд 2000 орчим цэргийн албан хаагч, цэргийн их дээд сургуулиудын 600 гаруй сонсогч ажиллаж байна.