Иргэдийн санал гомдлыг хүлээн авч, зохих ёсны байгууллагад нь уламжилдаг "11 11" байгуулагдаад жил болжээ. Өнөөдөр Ерөнхий Н.Алтанхуяг тус төвд ажиллаж, нэг жилийн тайлантай нь танилцсан юм. "11 11" төв нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд 62 мянган иргэний санал, хүсэлт гомдлыг хүлээн авч хариу өгчээ. Мөн тус төв "Хамгийн хамгийн"-аа тодруулсан байна. Хамгийн шуурхай хариу өгдөг байгууллага: БШУЯ-ны хамт олон иргэн бүрийн асуултад хариу өгч, хүсэлтийг шийдвэрлэснээрээ хамгийн шуурхай, иргэддээ ойрхон байгууллагаар шалгарлаа.
Хамгийн идэвхтэй үйлчлүүлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн н.Хатанболд 11-11 утсанд бүх салбарын асуудлаар 57 удаа хандсан хамгийн идэвхтэй үйлчлүүлэгч байлаа. Утасны дугаар: 98814689
Хамгийн олон мессеж ирүүлсэн иргэн: 95608539 дугаартай иргэн 368 удаа мессежээр хандсан үзүүлэлтээр “11 11 төв”-ийн хамгийн үнэнч харилцагчдын нэгээр нэрлэгдэж байна.
Хамгийн олон твитердсэн жиргээч: Иргэн Х.Амарбаяр @Amarbayar_kh 140 гаруй удаагийн жиргээгээр санал бодлоо илэрхийлж, хариу авчээ.
Хамгийн олон удаа сайтад хандсан иргэн: urnaa2002@yahoo.com хаягийн эзэн www.11-11.mn сайтад 135 удаагийн сэтгэгдэл үлдээж, үзэл бодлоо илэрхийлжээ.
Хамгийн олон facebook хандалт: Цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгч Tumurmunkh Ganbold “11 11 төв”-д фэйсбүүк хаягаараа дамжуулан 33 удаагийн санал хэлжээ.
Хамгийн олон удаагийн асуулт: “11 11 төв”-д хандсан иргэдийн хамгийн гол сэдэв орон сууцны 8 хувийн зээлийн тухай байлаа.



















































