
Мөн “Эм хангамжийн 90 жилийн ололт амжилт” гэсэн эрдэм шинжилгээний бага хурал, урлаг спортын арга хэмжээнүүд 23-ны өдөр болох бол “Мишээл экспо” төвд өнөөдөр 11.00 цагт импортын болон дотоодын эм бэлдмэл болон эмийн үйлдвэрийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг дэлгэн харуулсан “Эм хангамж-90” үзэсгэлэн болох аж.
Монгол Улсад одоогийн байдлаар 1800 эмийн сан, 150 эм ханган нийлүүлэх байгууллага, 38 эмийн үйлдвэр байдаг аж. Мөн эм хангамжийн 20 хувийг дотоодын үйлдвэрлэл эзэлдэг бол 80 хувийг импортоор оруулж ирдэг байна. Үүнд ОХУ, БНХАУ, Словак, Энэтхэг, ХБНГУ-ын 1300-аад нэр төрлийн эмнүүд голлох байрыг эзэлдэг гэнэ.