Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал 100 ахмадын хамтаар өглөөний алхалт хийж байна.. Өглөөний алхалт 09.30 цагт ЭМЯ-наас хөдөлжээ.Түүнчлэн “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд ахмадын хороодтой хамтран долоо хоног бүрийн пүрэв гаригт эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний чиглэлээр сургалт хийх, “Эрүүл чийрэг ахмад” сэдэвт явган аялал, урлаг спортын тэмцээн зохион байгуулах, Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг “Ахмад настны сэтгэцийн эрүүл мэнд” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн байна.




















































Сэтгэгдэл (1)