
“Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл 2013” үндэсний чуулган Монголын
хүүхдийн ордонд эхэлжээ. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас
зохион байгуулж байгаа уг чуулганы хүрээнд "Гэр бүл, хүүхдийн эрх
оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт гэр бүл болон хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагууд оролцож байна. Уг хэлэлцүүлэгээс гарсан үр дүнг холбогдох газруудад хүргүүлэх аж.