Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08.00 цагт Хангарьд ордны 14 давхарт эхэлнэ. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу шинэ зарчмаар явуулна. Тодруулбал өмнө нь НЦГ, НЗЦГ, НОБГ зэрэг байгууллагууд 14 хоногт хийсэн ажлаа тайлагнадаг байсныг болиулж дүүргийн удирдлагууд цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл хийх юм байна. Мөн нийслэлийн шуурхай төвд ирсэн иргэдийн гомдол, саналын талаар танилцуулна.



















































