
НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр 10.00 цагт Хотын захиргааны 1-р байрны А зааланд болно. Хуралдаанаар нийслэлд гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төслийн хэрэгжилтийг хангах ажил зохион байгуулахад баримтлах журам, “Монгол наадам цогцолбор”-ын төсөв санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай, Орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх тухай /Орон сууц санхүүжилт корпораци/, Хаант орос улсын төрийн нэрт зүтгэлтэн Монгол судлаач дипломатич И.Я.Коростовецийн хөшөөг Улаанбаатарт босгох тухай, Баянгол дүүргийн 51-р сургуулийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн тус хуралдаан нь тэргүүлэгчдийн шинэ бүрэлдэхүүний анхны хуралдаан гэдгээрээ онцлог аж.