Энэ оны I ээлжээр татагдсан цэрэг дайчдыг халах, энэ оны II ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа маргааш эхэлнэ. Хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд
татдаг бөгөөд зарлан дуудах хуудас авсан цэргийн жинхэнэ албанд
татагдагчид нь тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд
болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй байдаг. Энэ нь Монгол Улсын иргэн, ялангуяа дайчилгааны бэлтгэл нөөцийн II зэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүдийн заавал биелүүлэх үүрэг юм. Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн "эх орноо хамгаалах" үндсэн үүргээ хугацаат цэргийн алба хаах болон цэргийн албыг дүйцүүлэн хаах гэсэн хоёр хэлбэрээр хэрэгжүүлж байгаа юм.
Түүнчлэн ажил олгогч болон бүх шатны боловсролын байгууллагууд цэргийн насны иргэдээ цэргийн жинхэнэ албанд татагдмагц нь ажил, сургуулиас нь түр чөлөөлж, цэрэг татлагын байранд ирүүлэх үүрэг хүлээдэг.
Хэрвээ цэргийн жинхэнэ албанд татагдагч зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагын байр болон товлосон газарт ирээгүй бол тухайн иргэнийг аймаг, нийслэлийн Засаг дарга, Цэргийн штабын дарга 50000 хүртэл төгрөгөөр, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга 10000 хүртэлх төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэж болно. Харин цэргийн жинхэнэ албанд татагдагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэмд хамрагдсан, гэнэтийн аюулд өртсөнөөс цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирж чадаагүй нь төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаагаар батлагдвал хүндэтгэх шалтгаантай байсан гэж үздэг юм байна.




















































Сэтгэгдэл (4)