
Захирагчийн ажлын албанаас нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд нийтдээ 2400 ширхэг мод хуваарилж, энэ сарын 09-12-ны өдрүүдэд тарьсан байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанаас өөрийн талбай дээрээ мод, сөөг тарих, арчлах сургалт зохион байгуулж, олон нийтийг хамрууллаа.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” энэ сарын 5-ны өдрөөс эхлэн хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгүүдэд намрын нөхөн тарилтын ажлыг графикийн дагуу хийж эхэлсэн. Энэ өдөр хотын 65 гудамж, цэцэрлэгүүдийн бүх мод, сөөгийг услах ажлыг мэргэжлийн 40 компани хийлээ. Энэ намар буюу энэ сарын 30 хүртэлх хугацаанд хотын гудамж, цэцэрлэгүүдэд нийтдээ 70.0 мянга орчим мод, сөөгийг тарихаар төлөвлөөд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.